top banner
Шуурхай мэдээ

Румынд хүчтэй шуурга болсны улмаас 8 хүн амиа алджээ


2017-09-18 11:14:18
Зураг
ТИМИШОАРА. /Шиньхуа/. Румыны баруун нутагт хүчтэй салхи хөдөлж, шуурга болсны улмаас найман хүн амиа алдаж, 67 хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгдсэнийг Хятадын “Шиньхуа” агентлаг уламжиллаа.

Өчигдөр Румыны Тимишоара хотод 100  хүртэлх км/ц-ийн хүчтэй салхи хөдөлсний улмаас мод үндсээрээ сугарч унаж, байшин барилгуудын дээвэр хуу татагдаж, олон айл өрх гэрэл цахилгаангүй болсон байна.

“Бидэнд ийм хүчтэй салхи хөдөлж, шуурга болно гэж анхааруулаагүй. Цаг агаарын мэдээгээр бороо орно л гэж байсан” гэж Тимишоара хотын дарга  Николае Робу ярьжээ.

Одоо энэ шуурга Украиныг чиглэн хойшоо явж байгаа аж.
 
Г.Доржханд

 


Монгол брэнд