top banner
Шуурхай мэдээ

Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулна


2017-09-20 15:56:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулах” ажлын хэсгийг байгуулжээ.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, арилжааны банкны төлөөллөөс гадна  их дээд сургууль, эдийн засгийн судалгаа, шинжилгээний байгууллагын хөндлөнгийн, хараат бус төлөөллийг багтаасан байна.

Баримт бичгийн төслийг ирэх оны хоёрдугаар сард багтаан бэлэн болгох аж. Жилийн жигнэсэн дундаж хүү нь 20 орчим хувьтай байгаа банкны зээлийн хүүг хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих түвшинд хүргэж бууруулах шаардлагаас улбаалан дээрх ажлын хэсгийг байгуулжээ. Тодруулбал судалгаанд суурилсан, бодит байдал дээр хэрэгжих стратегийн баримт бичиг боловсруулах, үүнийг хэрэгжүүлэх бодлогын шат дараатай арга хэмжээг тодорхойлох асуудал чухал гэдэгт мэргэжилтнүүд төвлөрч байна.


 Б.Заяа

Монгол брэнд