top banner
Шуурхай мэдээ

Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо


2017-09-20 21:20:04
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны Монгол Улсын гавьяат эмч З.Сарайдамбын нэрэмжит Эрүүл мэндийн төвийн нээлт боллоо.
Нээлтийн ёслолд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн, УИХ-ын гишүүн Г.Занданшатар,  Баянхонгор аймгийн Засаг дарга, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын дарга  болон холбогдох албан тушаалтан, иргэд оролцов. Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвийг үүсгэн байгуулсны 26 жилийн ойн өдөр шинэ барилгын нээлтийг ийнхүү хийжээ.

Тус төвийн хамт олон сүүлийн 15 жилд эх, таван жилд нярайн эндэгдэлгүй ажилласан бөгөөд цаашид лабораторитой болох зорилт дэвшүүлэн ажиллаж буйг тус тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч А.Сайнбаяр хэлж байсан.
Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг улсын төсвийн 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр барьжээ.
Ингэснээр Шаргалжуут тосгонд оршин суудаг 1400 гаруй иргэн болон их, бага Шаргалжуутад амарч буй 600-700 хүнд яаралтай түргэн тусламж, нэгдүгээр шатлалын үзлэг эмчилгээг хүргэх боломжтой болж байна.
                                                                                                                                Б.Мөнхзул


Монгол брэнд