top banner
Шуурхай мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Конрад Аденауэрийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа


2017-09-21 15:02:29
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конрад Аденауэрийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниэль Шмүкингийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр засаглалыг тогтвортой байлгах чиглэлд талууд аль аль нь санал нэгтэй байгаа талаараа санал солилцож ярилцав.

Конрад Аденауэрийн сан нь Монгол Улсад 1993 оноос суурин төлөөлөгчөө ажиллуулж, 1990 оноос хойш Монголд ардчилал хөгжүүлэх, улс төрийн намуудыг төлөвшүүлэх зэрэгт идэвхтэй хамтран ажиллаж байсан анхны сан гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр дурдлаа.


Монгол брэнд