top banner
Шуурхай мэдээ

Хятадын судлаачид хүнд металлуудыг сорж авч чадах материал зохион бүтээжээ


2017-09-22 11:48:24
Зураг
ХӨФЭЙ. /Шиньхуа/. Бордооноос хүнд металлын ионуудыг уусган сорж авч, байгаль орчны бохирдлыг бууруулах боломжтой шинэ материалыг Хятадын судлаачид зохион бүтээсэн тухай тус улсын “Шиньхуа” агентлаг мэдээллээ.
 
Хятадын ШУА-ийн харьяа Хөфэйн Физикийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач У Жөнянь тэргүүтэй судлаачид энэ нано бүтэцтэй материалыг гарган авчээ. Энэхүү материал нь бууцнаас хүнцэл болон зэсийн ионыг маш үр дүнтэйгээр “ялган авч” чадах аж.

Малын тэжээл дэх хүнд металлууд нь малын бууцанд хүнцэл, зэс зэрэг маш хүнд металлын ионуудыг үлдээдэг байна. Үүнтэй холбоотойгоор бууцнаас гаргаж авсан органик бордоонд ч байгаль орчин төдийгүй хүний биед хор хөнөөл учруулах хүнд металлууд агуулагдаж байдаг гэнэ.

Шавар болон модны нүүрс ашиглан гаргаж авсан энэхүү материал нь байгаль орчинд ээлтэй, хийхэд хялбар бөгөөд зардал бага орохоос гадна мал аж ахуй ба бордоо үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх сайхан шийдэл болж өгнө гэж У Жөнянь судлаач ярьжээ.
Г.Доржханд
 

 


Монгол брэнд