top banner
Шуурхай мэдээ

2016-2017 онд дэлхийн цөмийн зэвсгийн нөөц 2.6 хувиар багасчээ


2017-09-22 14:33:06
Зураг
СТОКГОЛЬМ. /Спутник/. 2016-2017 онд дэлхийн цөмийн зэвсгийн нөөц 400 орчим ширхгээр буюу 2.6 хувиар багассан гэж Стокгольмын олон улсын энх тайван судлалын хүрээлэн өнөөдөр мэдэгдсэнийг Оросын “Спутник” агентлаг уламжилжээ.
 
АНУ болон Умард Солонгос хоорондын хурцадмал харилцаа, Энэтхэг-Хятадын Докламын өндөрлөг дэх маргаан, Энэтхэг болон Пакистан хоорондын сунжирсан хилийн маргаантай холбоотойгоор Хятад, Энэтхэг, Умард Солонгос болон Пакистан гэсэн дөрвөн улсын цөмийн зэвсгийн нөөц нэмэгдсэн байна.
 
Харин Франц, ОХУ, Их Британи болон АНУ зэрэг улс цөмийн зэвсгийн нөөцөө багасгасаар байгааг тус хүрээлэн цохон тэмдэглэжээ.

2016 оны нэгдүгээр сард 15395 байсан дэлхийн нийт цөмийн зэвсгийн тоо 2017 оны нэгдүгээр сард 14935 болж багассан байна.

Дэлхийн цөмийн зэвсгийн дийлэнх хувь нь Хүйтэн дайны гол өрсөлдөгчид болох АНУ болон ОХУ-д байна. Тодруулбал, АНУ 6800, ОХУ 7000  ширхэг цөмийн зэвсэгтэй аж.
Г.Доржханд
 

Монгол брэнд