top banner
Шуурхай мэдээ

Балид галт уулын дэлбэрэлтийн улмаас хамгийн дээд түвшний түгшүүр зарлажээ


2017-09-23 09:43:00
Зураг
БАЛИ. /Шиньхуа/. Индонезийн амралт зугаалгын Бали аралд нэгэн галт уул сэрсэнтэй холбоотойгоор тус улсын Засгийн газар хамгийн дээд түвшний буюу IV зэргийн түгшүүр зарлажээ.

Хятадын “Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, Агунг галт уулаас 9 км зайтай орших бүс рүү нэвтрэхийг холбогдох албаны хүмүүс хориглож, 10 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна.

Харин тус улсын иргэний агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа аж.

Өмнө нь энэ галт уулыг сэрэхэд жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй  байдаг Бали арлын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа зогсоож байжээ.

1963 онд энэ галт уул дэлбэрэх үеэр 1000 гаруй хүн амиа алдаж байсан гэнэ.

Далайн түвшнээс 3000 гаруй метрийн өндөрт орших энэ галт уул нь Бали арлын зүүн хэсэгт байдаг аж. Энэ бол галт уулын дэлбэрэлт болон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Индонез улс дахь 130 орчим идэвхтэй галт уулын нэг юм.

/Түр хоргодох байранд буй оршин суугчид/

Г.Доржханд

Монгол брэнд