top banner
Шуурхай мэдээ

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн хөгжимчин Б.Цолмонд зориулсан хандивын тоглолт болно


2017-09-23 10:42:44
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зууны манлай "Соёл-Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин, МУГЖ Б.Цолмонгийн хорт хавдрын эмчилгээний зардалд хандив өргөх тоглолт энэ сарын 28-нд  Соёлын төв өргөөнд болно.

40 жил тасралтгүй бөмбөр тоглож, Монголын хөгжмийн салбарт томоохон хувь нэмрээ оруулсан  түүний тоглолтод рок поп, хип хопын шилдгүүд оролцох юм. Тухайлбал, “Соёсл-Эрдэнэ”, “Харанга”, “Чингис хаан”, “Хөх тэнгэр”, “Өргөө”, “Камертон”, “Никитон”,”Люмино” хамтлаг нэгдэхээ илэрхийлжээ. Мөн тоглолтод МУГЖ Т.Ариунаа, Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа, дуучин С.Наран, Л.Тайванбат, С.Сэрчмаа, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука нар  ая дуугаа өргөх юм.

Тоглолтын тасалбар 20, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд сайхан сэтгэлт хүмүүн танд тоглолт үзэж нэгэн орой сэтгэлийн цэнгэл эдлэнгээ  хөгжимчин Цолмонд туслахыг зохион байгуулагчид урьж байна.

Дашрамд хэлэхэд “Соёл-Эрдэнэ хамтлаг нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Монголын хамгийн анхны "рок поп" хамтлаг юм. Тус хамтлаг 2015 онд “Алдрын Од” шагнал хүртсэн билээ.
Ж.Болор

 
 
 

Монгол брэнд