top banner
Шуурхай мэдээ

МҮОНТ-ийн 50 жилийн ойн нэрэмжит барилдаанд 256 бөх зодоглоно


2017-09-23 11:16:18
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагт Бөхийн өргөөнд болно. 

Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөх зодоглох тус барилдааныг  МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, "Монголын мэдээ" телевиз, Монголын Үндэсний радио өөрсдийн сувгуудаар шууд дамжуулан үзэгч, сонсогчдод хүргэх юм.

Мөн  тун удахгүй үүсэн байгуулагдсаны дөрөв дэх жилийнхээ ойтой золгох гэж байгаа Үндэсний олон нийтийн MNB.mn  цахим хуудас тус барилдааныг өөрийн онцлох булан болон МҮОНРТ-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан бөх сонирхогчдод үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Ж.Болор

Монгол брэнд