top banner
Шуурхай мэдээ

МҮОНТ-ийн 50 жилийн ойн нэрэмжит барилдаанд Улсын харцага М.Бадарч түрүүлэв


2017-09-23 19:55:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад телевизийн салбар үүсё хөгжсөний 50 жилийн ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Хагас зуун жилийн түүхэн ойтой золгож буй тус телевизийнхэн ойгоо тохиолдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг нь энэхүү хүчит бөхийн барилдаан юм. Хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Улсын харцага Ш.Уламбаяр, М.Бадарч тэргүүтэй 256 бөх зодоглов. Барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын харцага М.Бадарч түрүүлж, Увс аймгийн Ховд сумын уугуул Монгол Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.

Барилдааны шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Монгол Улсын начин Б.Батжаргал нар шалгарч шагналт байрын эзэд болов.

Дашрамд дурдахад, МҮОНТ одоогоос 50 жилийн өмнө анхны туршилтын эфирээрээ 1967 оны буюу Ардын хувьсгалын 46 жилийн ойн хүчит бөхийн барилдааныг үзэгч олондоо шууд дамжуулан үзүүлж байжээ.

Ж.Болор

Монгол брэнд