top banner

Монгол залуус Америкийн ардчиллын түүхийг судалж байна


2017-09-25 09:40:15
Зураг
ШАРЛОТСВИЛЛ. /Эн-Би-Си/.  Америкийн ардчиллын түүхийг судлахаар Монголын төлөөлөгчид есдүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Виржини муж улсын Шарлотсвилл хотод хүрэлцэн очсон тухай Америкийн "Эн-Би-Си" телевизийн суваг мэдээлжээ.
 
Энэ бол АНУ-ыг үндэслэн байгуулагчдын нэг болох Жеймс Мэдисоны өлгий нутаг юм. Виржини муж улсын Оранж хошуунд орших “Монпеллер”  гэр музейн хамт олон Виржинийн их сургуулийн Улс төр судлалын төвийн солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй монгол залуусыг хүлээж авсан байна.
 
Залуу мэргэжилтнүүд нь тус төвөөс зохион байгуулж буй “Дэлхийн ардчиллын хэтийн төлөв” хөтөлбөрт хамрагдаж байгаа  аж. Тэдэнд АНУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч Жеймс Мэдисон хэрхэн амьдарч, улс орноо яаж удирдаж байсныг судалж, мэдэх боломж олдож байна.
 
“Хөтөлбөрт хамрагдаж буй залуус дунджаар 30 настай хэдий ч асар их туршлагатай хүмүүс байна” гэж Виржинийн их сургуулийн Улс төр судлалын төвийн солилцооны хөтөлбөр хариуцсан захирал Даман Ирви ярьжээ.
 
Энэ залуус нь он гарснаас хойш тус их сургуулийн солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй хоёр дахь ээлжийн баг юм.

Залуучууд 10 дугаар сарын эхний долоо хоногийг дуустал Шарлотсвилл хотод байхдаа АНУ-ын байгаль орчноо хэрхэн хайрлан хамгаалж, ажлын байрыг хэрхэн бий болгож буй, засгийн газрын ил тод байдал зэрэг олон асуудлыг судлах ажээ.


 

http://www.nbc29.com/story/36432738/mongolia-delegation-visits-charlottesville-to-learn-history-of-american-democracy

Г.Доржханд

 

 

Монгол брэнд