top banner
Шуурхай мэдээ

“Зүрхний хилэн” кино энэ сарын 29-нд үзэгчдийн хүртээл болно


2017-09-25 14:41:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манжийн дарлалын үеийг харуулах “Зүрхний хилэн” кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ.
“Фантастик" продакшн, F Studio, "Монгол Контент" ХХК-ийн хамтын бүтээл уг кино зохиолыг найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар нар бичсэн бол гол дүрд нь "Фантастик" продакшны жүжигчин Б.Баярбат, Б.Барслхагва, МУГЖ Г.Золбоот, Ж.Алтаншагай, Э.Одбаяр, Э.Алдар нарын жүжигчид тогложээ.
Киноны үйл явдал зохиолч Ж.Пүрэвийн "Зүрхний хилэн" романтай нэрнээс бусад нь огт хамааралгүй гэдгийг уран бүтээлчид хэлж байна. Мөн уг кинонд дэлхийн соёлоос орхигдож гээгдсэн манж хэлийг сонсох боломжтой аж.

Ж.Болор

Монгол брэнд