top banner

ДЭМБ: Мадагаскарт дэгдсэн тахлын улмаас 20 хүн амиа алджээ


2017-10-04 11:25:18
Зураг

АНТАНАНАРИВУ. /Америкийн дуу хоолой/. Мадагаскарт өнгөрсөн сард дэгдсэн тахлын улмаас 20 хүн амиа алдаж, 80 гаруй хүн халдвар авсан байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

Хархны бүүргээр дамжин ихэнх тахал тархдаг ажээ. Халдвартай бүүрэгт хазуулсан хүний тунгалагийн булчирхай хавдаж, антибиотикоор эмчилж болдог булчирхай хэлбэрийн тахалд өртдөг байна. Гэвч илүү аюултай хэлбэр нь тарваган тахал бөгөөд эмчлэхгүй бол 24 цагийн дотор хүний аминд хүрдэг.

Одоогоор мэдэгдээд байгаа 104 тохиолдлын тал хувь нь тарваган тахал байсан гэж ДЭМБ мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Жарасевич Женев хотод сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ Мадагаскарын нийслэл Антананариву болон Махажэнга, Тоамасина зэрэг боомт хот тахалд өртсөн гэжээ. Тахлын улирал эхэлсэн тул цааш тархаж, нөхцөл байдал улам муудах аюултай байна гэж НҮБ-ын Эрүүл мэндийн байгууллага анхааруулжээ.

Мадагаскарт гарсан энэ тахал дөнгөж тархаж эхэлж байгаа бөгөөд 4 дүгээр сар хүртэл үргэлжилдэг байна. Жил бүр дунджаар 400 орчим хүн тахалд өртдөг байна.
 

Х.Сарнай
 

 


Монгол брэнд