top banner
Шуурхай мэдээ

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг дэлхийн хүн амын 50 хувь нь телевизээр үзнэ


2017-10-04 13:59:57
Зураг
МОСКВА. /ТАСС/. 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг телевизээр дэлхийн хүн амын тал хувь нь үзнэ гэж өчигдөр болсон Оросын Биеийн тамир ба Спортын зөвлөл болон “Орос-2018”  ДАШТ-ийг зохион байгуулах хорооны хамтарсан уулзалтын үеэр Оросын Спортын сайд Павел Колобков хэлснийг тус улсын ТАСС агентлаг уламжилжээ.
 
Сайд П.Колоков хэлэхдээ “Манай улсад 2018 онд болох хөл бөмбөгийн ДАШТ-ийг цэнгэлдэх хүрээлэнд 2.5 сая гаруй хүн ирж үзнэ гэсэн тооцоог бид гаргаад байна. Харин телевизээр дэлхийн нийт хүн амын тэн хагас нь үзнэ гэж бид тооцоолсон” гэжээ.
 
ОХУ нь хөл бөмбөгийн ДАШТ-ийг 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург  болон Самара гэсэн 11 хотдоо зохион байгуулах юм.
 
Г.Доржханд

Монгол брэнд