top banner
Шуурхай мэдээ

Нэгэн эмэгтэй “Айфон" ухаалаг гар утасны ачаар Лас-Вегасын халдлагаас амьд гарчээ


2017-10-05 14:59:15
Зураг
ЛАС-ВЕГАС. /Вашингтон Пост/. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт АНУ-ын Лас-Вегас хотод болсон халдлагаас нэгэн эмэгтэй ухаалаг гар утасныхаа ачаар эсэн мэнд үлдэж чаджээ.

Америкийн “Вашингтон Пост” сонинд бичсэнээр, үл таних энэ эмэгтэй гэртээ харих замдаа таксины жолоочид сарнайн ягаан өнгөтэй “Айфон” утсаа харуулан "Утасныхаа ачаар амьд мэнд үлдлээ” гэж ярьсан байна. Энэ эмэгтэйг зэвсэгт этгээдийн бууны сумнаас хамгаалж, аварсан уг гар утасны зургийг таксины жолооч утсаараа авснаа сэтгүүлчдэд харуулсан гэнэ.

Бууны сумыг хааж, хүний амь аварсан гар утасны ар тал нь эвдэрч хэмхэрсэн байна.



Өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн орой Лас-Вегас хотод кантри хөгжмийн наадмын үеэр 64 настай Стефен Пэддок гэгч этгээд 58 хүнийг буудан хөнөөж, 500 гаруй хүнийг хүнд, хөнгөн шархдуулсныхаа дараа амиа хорлосон билээ. Энэ нь АНУ-ын орчин цагийн түүхэнд галт зэвсгээр хамгийн олон хүнийг хөнөөсөн хэрэг юм.
Г.Доржханд

Монгол брэнд