top banner
Шуурхай мэдээ

Энэтхэг улс 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний системд бүрэн шилжих боломжтой


2017-10-06 15:29:12
Зураг
ШИНЭ ДЕЛИ. /АП/. Энэтхэг улс 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний системд бүрэн шилжих боломжтой гэж Лапинранта Технологийн их сургуулийн хийсэн судалгаагаар баталжээ.

Судалгаагаар хөгжиж буй орнууд сэргээгдэх эрчим хүчний хангалттай нөөцтэй байдаг тул барууны орнуудын эрчим хүчний болон бусад төрлийн үйлдвэрүүдийн хүнд цацраг туяанаас шалтгаалсан амьдралын хэв маяг үүсэн бий болж буй замналыг дагах шаардлагагүй гэдгийг харуулсан байна. Түүгээр ч үл барам Энэтхэг гэх мэт хөгжиж буй орнууд эрчим хүчний эрчимжүүлсэн шатыг алгасан 30 жилийн дотор сэргээгдэх эрчим хүчний системд бүрэн шилжиж өнөөгийн системээс илүү эдийн засгийн хувьд ч ашигтай хувилбарт шилжих боломжтой ажээ. 

Тус технологийн их сургуулийн захирал, эрдэмтэн Паси Вайника энэ тухай мэдээлэхдээ "Энэ бол хөгжингүй орнуудтай өрсөлдөх томоохон давуу тал юм" гэжээ. Тус улс сэргээгдэх эрчим хүчний систем рүү бага зардлаар хэдийд ч шууд шилжих боломжтой ажээ. 

Х.Сарнай 
 

Монгол брэнд