top banner
Шуурхай мэдээ

"Болдоггүй" Борис Жонсоныг Монгол руу илгээнэ гэв


2017-10-09 11:07:31
Зураг
ЛОНДОН. /Хаффингтон Пост/. Их Британийн Засгийн газрын сайд нар дундаас Гадаад хэргийн сайд Борис Жонсон этгээд хачин мэдэгдэл хийж, дуулиан шуугиан тарьдгаараа алдартай нэгэн юм. Тэрбээр Их Британийг Европын Холбооноос гаргахыг дэмжиж байсан бөгөөд Ерөнхий сайд Тереза Мэйн нэр хүндийг “сэвтүүлэгчид”-ийн тоонд ордог билээ.

Саяхан болсон Консерватив намын хуралдааны үеэр тэрбээр “Ливи улс хөрөнгө оруулагчдыг татахын тулд эхлээд цогцоснуудаа цэвэрлэх хэрэгтэй” гэж хэлсний улмаас Ливи болон Их Британийн харилцаа таагүй болоод байгаа юм.

Энэ мэт “бодлогогүй” үг хэлж, засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг сайд нараа Тереза Мэй удахгүй огцруулж, халаа сэлгээ хийхээр төлөвлөж байгаа бололтой.

Т.Мэйн зөвлөхөөр ажиллаж буй, Шадар сайд асан Майкл Хезелтинээс “Скай Ньюс” телевизийн сэтгүүлч “Хэрвээ та Т.Мэйн оронд ерөнхий сайд байсан бол Б.Жонсоныг ямар албан тушаалд томилох вэ?” гэж асуухад “Монгол ч юм уу, нэг тиймэрхүү газар руу явуулна даа” гэж хариулсан байна.



   /Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон/

/>
http://www.huffingtonpost.co.uk/entry/michael-heseltine-theresa-may-boris-johnson_uk_59da5f30e4b072637c44d3da
Г.Доржханд
 

Монгол брэнд