top banner
Шуурхай мэдээ

Путин Оросын нэр хүндийг дэлхийн тавцанд өсгөж байгаад оюутнууд хамгийн ихээр талархдаг аж


2017-10-09 14:24:46
Зураг
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн тавцанд улс орныхоо байр суурийг өндөрт өргөж яваад нь Оросын оюутан залуус хамгийн ихээр талархаж явдгийг судалгаа харууллаа гэж тус улсын Оюутны социологийн судалгааны төвийн дарга Ирина Володченко мэдэгджээ. 

Онлайн судалгааг аравдугаар сарын 7-нд тохиодог Владимир Путины төрсөн өдөрт зориулан 2017 оны 9-10 дугаар сард олон нийтийн сүлжээгээр явуулж, Оросын 40 гаруй бүс нутгаас нийт 5 мянга гаруй оюутан хамруулсан байна. Судалдгаанд оролцсон оюутнууд Оросын ерөнхийлөгчийн терроризмтай хийж буй тэмцэл, Крымыг Орост нэгтгэсэн, Сочид өвлийн Олимп зохион байгуулсан асуудал, Дэлхийн оюутан залуусын их наадам зохион байгуулах санаачлага, улс орны эдийн засгийн өсөлт зэрэг үйл явдлыг онцлон тэмдэглэсэн байна. 

“Манай Ерөнхийлөгч Оросыг дахин агуу гүрэн болгож, эх орондоо чин үнэнч сэтгэлээр хандаж явдагт нь Оросын оюутан залуус маш их талархдаг нь илт байв” гэж Володченко хэлжээ. Оросын оюутны социологийн судалгааны төв нь 2016 оноос анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд социологич, улс төрч оюутнууд болон 30 гаруй их дээд сургуулийн мэргэжилтнүүдийг эгнээндээ багтаадаг аж.
 
Э.Аянзаяа 
 

Монгол брэнд