top banner
Шуурхай мэдээ

Норвегийн хөл бөмбөгийн эрэгтэй ба эмэгтэй шигшээ багийн тамирчид адил хэмжээний цалин авна


2017-10-09 16:28:50
Зураг
ОСЛО. /АП/. Норвегийн хөл бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчид эрэгтэй шигшээ багийн тамирчидтай адил хэмжээний цалин авдаг болно гэж тус улсын Хөл бөмбөгийн холбоо мэдэгдлээ.

“Ассошиэтэд пресс” агентлагийн мэдээлсээр, Норвегийн  хөл бөмбөгийн эрэгтэй ба эмэгтэй шигшээ багийнхан ирэх оны нэгдүгээр сараас адил хэмжээний цалин авдаг болох аж.

Эрэгтэй ба эмэгтэй хөл бөмбөгчдийн цалин хөлсний хэмжээг тэнцвэржүүлэх хөтөлбөрийн хүрээнд эрэгтэйчүүдийн шигшээ багийн жилийн цалингийн санг одоогийн 820 мянган доллароос 750 мянган доллар болгон бууруулахаар болсон байна. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн жилийн цалин одоогоор 390 мянган доллар байгаа аж.

Ерөнхийдөө хөл бөмбөг гэлтгүй дэлхий дахинд аль ч салбарт эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхээс харьцангуй бага байдаг юм. 

Норвегийн Хөл бөмбөгийн холбооны дээрх шийдвэрийг “хүйсийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн чухал алхам” гэж шинжээчид үнэлж байна.
Г.Доржханд

Монгол брэнд