top banner
Шуурхай мэдээ

Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс энэ сарын сүүлчээр хуралдана


2017-10-09 18:07:16
Зураг
ЭРХҮҮ. /Интерфакс/. Орос-Монголын Засгийн газар хоорондын комисс энэ сарын 18-20-нд Эрхүү хотноо хуралдана гэж Эрхүү мужийн албаны хүн өнөөдөр мэдэгдсэнийг “Интерфакс” агентлаг мэдээлжээ. Энэ уулзалтын хөтөлбөрийг одоо боловсруулж байгаа аж.

Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжлийн сайд Евгений Орачевский хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар саяхан солигдсон учир бидний зүгээс энэ уулзалтын үеэр бизнесийн шинэ харилцаа холбоо бий болгохыг чухалчилж байна” гэжээ.

Мөн  тэрбээр “Монгол-Евразийн эдийн засгийн холбооны /ЕЭЗХ/ бизнес форум 10 дугаар сарын 4-нд болсон бөгөөд уг форумд Монголын Бизнесийн зөвлөл, ЕЭЗХ-ны гишүүн улс орнуудын (Орос, Беларусь, Казахстан,  Киргизстан ба Армени) төлөөлөгчид оролцсон. ЕЭЗХ болон Монгол Улс гаалийн тарифыг бууруулах, бизнес эрхлэгчдийн цаг ба мөнгийг хэмнэх зэрэг олон ач холбогдол бүхий чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтой байна” гэж цохон тэмдэглэсэн байна.

Эрхүү нь Монголын томоохон худалдааны түнш юм.
 
Г.Доржханд

Монгол брэнд