top banner
Шуурхай мэдээ

Ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна


2017-10-10 09:19:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи зүүн өмнөөс говийн аймгуудын нутгаар секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 4-9 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Монгол брэнд