top banner
Шуурхай мэдээ

Далайн замаг-сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр


2017-10-10 11:09:51
Зураг
НЬЮ-ЙОРК. /Футуризм/. АНУ-ын Эрчим хүчний яам далайн замгийг сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр болгох ажилд хөрөнгө оруулалт хийж байна гэж шинжлэх ухаан, технологийн салбарын сүүлийн үеийн мэдээллээр дэлхий нийтийг  хангадаг “Футуризм” цахим хуудаст бичжээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Эрчим хүчний яам нь далайн замгийг тарьж ургуулах хоёр төсөлд 1.5 сая орчим долларын хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Далайн замгийг бидний орон гэр болон тээврийн хэрэгслүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах биотүлш  болгож боловсруулах боломжтой гэнэ.

Нарнаас ч илүү сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд ..

Ашиглах боломж илүү өндөр учир нар, салхи, далайн түрлэг зэргийг сэргээгдэх эрчим хүчний “хамгийн төгс эх үүсвэр” гэж  дэлхий нийт үздэг юм. Тэгвэл шинийг санаачлагчид далайн замгийг сэргээгдэх эрчим хүчний “шинэ хувилбар” болгон ашиглаж, үүгээр сэргээгдэх эрчим хүч хуримтлуулах арга замуудыг судалж байна.

Мөн Хятадын Фуданы их сургуулийн судлаачдын баг бидний биеэр гүйж буй цусыг эрчим хүч болгон хувиргах боломжтой эрчим хүчний үүсгүүрийг зохион бүтээжээ.

Судлаачдын хэлснээр, дэлхий нийт нүүрстөрөгч ялгаруулдаг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүдээс татгалзах үе ойртож байна.
Г.Доржханд

Монгол брэнд