top banner
Шуурхай мэдээ

Шүлхий, вакцин, нөхөн төлбөр


2017-10-10 12:55:31
Зураг
Улсын хэмжээнд 2 дүүрэг, 5 аймгийн 15 суманд 18 мал, амтаны шүлхий өвчний голомт байна. Сүхбаатар аймагт оны эхнээс өнөөдрийг хүртэл    Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Ганц худаг” гэдэг газар хоёр өрхийн 13 , Түмэнцогт сумын 1 дүгээр багийн “Зүүн холбоо” гэдэг газар нэг өрхийн  24, Түвшинширээ сумын Үнэгт багийн “Магнай” гэдэг газар нэг айлын 6 үхэр нийт 43 шүлхийтэж голомт үүсгэжээ.

Тус аймгийн  3 голомтод шүлхийтэй тэмцэх, устгах, үйл ажиллагаа явуулж   хэвийн байдалд оруулахын тулд  нийт (48+42+6) нийт 96 үхэр устгаж, (24772+3574+15316) нийт 43662 толгой  мал вагцинжуулж, (400+1540+250м2) нийт 2190 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн аж. Шүлхийн голомтод   гамшгийн улмаас учирсан хор уршийг арилгахаар ажилласан  алба хаагч, иргэдийн томилолт, урамшуулал шүлхий өвчинтэй тэмцэх  үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн төлбөрт  улсын төсвөөс 2,115,097, 200 төгрөг гаргасан байна. Энэ бол нэр бүхий гурван голомтыг хэвийн болгоход зарцуулсан хөрөнгө. Гэтэл өнөөдөр шүлхийн голомт 18 байгаа. Тэр бүхэнд татвар төлөгчдийн мөнгө усны урсгал шиг урсаж байгааг хэлэх хэрэгтэй болов уу.

Ер нь шүлхийний нэн шинэ түүх буюу 2000 оноос хойш авч үзвэл шинэ зууны анхны шүлхий  нь манай улсын Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мөн оны 4 дүгээр сард тарахсан гэж тэмдэглэгджээ. Улаанбадархын шүлхий үүсгэгч нь “Бүх Азийн омог” хэмээн нэрлэгдсэн вирүс гэж сулаачид тогтоосон аж. Энэ вирүс анх 1998 онд Энэтхэгт  тархаж, тэмдэглэгдэн  манай улсын хилийн дээсийг алхахаасаа өмнө буюу  2000 оны 3 дугаар сард Өмнөд Солонгос, Японд ОХУ-д оношлогдож байжээ.

Дэлхийд бүртгэгдсэн шүлхий өвчний дэгдэлтийн 43%-ийг хүн дамжуулсан  нь тогтоогдсон, хүний хувцсан дээр өвчин үүсгэгч 3 долоо хоног амьд байдаг учраас энэ хугацаанд очсон газар бүхнийхээ малд өвчин халдааж чадна. Ийм учраас шүлхийгээр өвдсөн мал амьтанд үзлэг, шинжилгээ хийдэг буюу тус вирүсийн судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг, мал аж ахуй эрхэлдэг газруудаар очихыг нь тодорхой хугацаагаар хориглодог журамтай гэж Э. Пүрэвдаваа бичсэн байна.

Шүлхий монгол ороны тал хээрийн бүс нутагт нам дор газар гол төлөв гардаг. Гэхдээ энэ бол өндөр уулын бүс нутаг буюу манай орны баруун хойд хэсэгт гардаггүй гэсэн үг хараахан биш гэнэ. Уулын бүс нутагт гарлаа гэхэд хорио цээр тогтоох, хор уршигийг нь арилгахад хялбар юм байна. Тухайн шүлхийтэй айлын өвөлжөө хаваржааны өндөр  уулсаар хүрээлэгдсэн амыг хаагаад эмчилгээ, ариутгал, үйл ажиллагаа явуулахад  үр дүнгээ амархан өгдөг, гамшгийг хор уршиг багатай гарах боломжтой  аж.
Тэгвэл тал хээрийн бүс нутагт хорио, цээр тогтооно гэдэг  нь хүрээлэх, нэг үгээр бол тулгуур хана, хэрэм болох уул, нуруу байхгүй тул улсан одох хүн, малын хөл, хөдөлгөөнөөр дамжиж, хүрээгээ  маш хурдан тэлдэг онцлогтой   гэж Онцгой байдлынхан хэлж байна.

Малын шүлхийг өвгөд “газрын өвчин” гэж нэрлэдэг юм. Түүнийг  мал эмнэлгийн шинжлэх ухаан хөгжсөн өнөөдрийн нөхцөлд яаж тайлбарлахыг мэдэхгүй. Мал эмнэлгийн шинжлэх ухаан монгол оронд нэвтэрсэн  нь МУИС байгуулагдсан тэр өдрөөс тоологдох биз. Харин мал аж ахуй бий  болсон цаг хугацаа түүнээс арай урт байх нь  илт ээ. Мал байсан болохоор өвчилсөн, тэр дундаа шүлхийтсэн мал аа эмчлэх арга өвгөдөд байсан биз. Мал эмчлэх тэр аргыг хэрэглээгүй уджээ.  Хэрэглэхгүй удсан  шүлхий эмчлэх аргыг судалж үзвэл яасан юм бол.  

Өвчилсөн малыг буудах буюу нугаслах аргаар устгадаг. Харин үлдсэнийг  нь вакцинжуулдаг . Энэ арга нэг л явцгүй болсон гэж хэлэх хүн байна. Энэ  нь шинжлэх ухааны нээлт болсон вөкциндаа байгаа  биш юм байх аа.  Харин монгол оронд вакцин оруулж ирдэг арга технологи их бохир болсон учраас ингэж ярих болсон гэнэ. Вакцин оруулж ирдэг арга техниологи бохиртсон талаар хүмүүс нам дуугаар хоорондоо  сэм ярьж байх юм.

Шүлхий өвчин хүнд халдсан тохиолдол манай улсад огт гараагүй. Харин үүгээр өвчилсөн  малын махыг хүнсэнд хэрэглэхгүй  байх талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж гаргасан байдаг юм байна. Шүлхийгээр өвчилсөн малын махыг хүнсэнд боловсруулан хэрэглэхийг хорьсон улс орон дэлхий нийтэд одоогоор гараагүй гэнэ. Махыг боловсруулах явцад цэвэршдэг гэж үздэг аж.
                                                                                                                                                                        Г. Эрдэнэбат
 

Монгол брэнд