top banner
Шуурхай мэдээ

Америкт 53 жил болсон монгол лам эх орондоо ирлээ


2017-10-10 13:20:02
Дилав хутагтын үнэнч шавь Намжилдорж да ламын урилгаар 1964 онд Америкт очсон, өдгөө 85 настай Дашийн Лувсанхайдав  гуай Монгол эх орондоо зочилж ирээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашин соёлын зөвлөх Ц.Хулан өчигдөр түүнийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Говийн догшин ноён хутагтын сүүлчийн дүр Ноён гэгээний итгэлт шавь байсан тэрээр лам нарыг хоморголон хөнөөж эхэлсэн 1930-аад оны сүүлчээр нутаг орноосоо дүрвэн Сөнөд, Алшаа, Хөхнуур,  Түвдээр дамжин Энэтхэгт гарчээ. Хамт дүрвэж гарсан Намжилдорж багш нь хожмоо Берклэй дахь Калифорний их сургуульд монгол хэл соёл, шашны гvн ухаан заах болсноор Лувсанхайдав гуай хойноос нь Америкт очсон байна. 1969 онд Намжилдорж гэвш хавдaр өвчнөөр хорвоог орхихдоо тvvний шарыг шувтлaн, хар болгож танил халимаг айлынхаа охинтой гэрлvvлжээ. Хайдав гуай одоо гурван хvv, эхнэр Санчирмаагийнхаа хамт Берклэй хотын ойролцоо амьдардаг. Тэрээр багш нарынхаа судар номыг дээдэлж, бурхан шvтээнийг нь зулаар таслахгvй, орсон гарсан бvхнийг хоол ундаар дайлж, цайлахын зэрэгцээ Америкийн монголчуудынхаа төлөө чадах бүхнээ хийж, тусалж дэмжсээр иржээ. 1979 онд Далай лам АНУ-д анх айлчлахдаа Лувсанхайдав гуайнд саатаж байсан билээ.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд