top banner
Шуурхай мэдээ

Хэнтийн зохиолчид нэгдэв


2017-10-10 14:59:16
Хэнтий аймгийн утга зохиолын нэгдэл "Хэрлэнтооно" төрийн бус байгууллага болж шинэчлэгдэн зохион байгуулагдлаа.
Тус төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар яруу найрагч Баатарын Галсансүх, МЗЭ-ийн Хэнтий аймаг дахь салбаын тэргүүнээр яруу найрагч Шагдарсүрэнгийн Батцэцэг нар сонгогдов. Удирдах зөвлөлд МУСГЗ Ломбын Нямаа, МУСГЗ Жигжидсүрэнгийн Нэргүй, МУСГЗ Жүмпэрэлийн Саруулбуян, МУСГЗ Намсрайн Ням-Осор нарын ахмад уран бүтээлчдээс гадна Дугарсүрэнгийн Гансүрэн, Ганболдын Сонинбаяр, Дорлигийн Ганболд, Батаагийн Амартүвшин нарын залгамж үе сонгогдон ажиллахаар болов. Хэнтий аймгийн зохиолчдын уулзалт, "Хэрлэнтооно" ТББ-ыг үүсгэн байгуулсны нээлтийн ёслол өнгөрөгч амралтын өдрүүдэд "Тэрэлж бумбан тур" жуулчны баазад болсон юм. Тус арга хэмжээнд Хэнтий аймгаар овоглогддог хот хөдөөгийн 40-өөд уран бүтээлч оролцлоо.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд