top banner
Шуурхай мэдээ

“Сүү" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсөв


2017-10-10 17:27:29
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 30  компанийн 256 321 ширхэг хувьцаа арилжсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал 12  компанийн хувьцааны ханш буурсан бол 4  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Сүү" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.67 хувиар өссөн бол "Монгол савхи” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.86 хувиар унажээ.

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 88 353 ширхэг үнэт цаас 8.47 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 250 ширхэг үнэт цаас 25 сая төгрөгөөр арилжаалжээ.

 Мөн өдөр "MSE ALL" индекс 1145.87 нэгж болж 3.65 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 268 тэрбум 999 сая 922 380 төгрөг болсон байна. 

Б.Заяа

Монгол брэнд