top banner
Шуурхай мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


2017-10-11 08:48:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргын тооллын 10 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 21, Хэрцгий охин одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 11 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Монгол брэнд