top banner
Шуурхай мэдээ

Өмнөд Солонгос улаан бурхнаас ангижирчээ


2017-10-11 16:15:10
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Сүүлийн 36 сарын хугацаанд  улаан бурхны халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй учир Өмнөд Солонгост “улаан бурхнаас ангижирсан улс” гэсэн гэрчилгээ олгожээ.

Энэ гэрчилгээг өнгөрсөн сард Бээжин хотноо болсон ДЭМБ-ын бүс нутгийн уулзалтын үеэр олгосон гэж Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Өмнөд Солонгос нь улаан бурхныг дарж чадсан Номхон далайн баруун бүс нутгийн анхны улс боллоо.

Улаан бурхан нь агаар дуслын замаар халдварладаг, вирусийн гаралтай халдварт өвчин юм. Дэлхийн хэмжээнд энэ өвчнөөр жилд 5-аас доош насны хүүхэд голдуу 330 орчим хүн нас бардаг аж.

2009 оноос хойш тус бүс нутагт 230 сая гаруй хүүхдийг улаан бурхны эсрэг вакцинжуулалтад хамрагдуулжээ.
Дэлхийн хэмжээнд жилд 1 тэрбум гаруй хүнд улаан бурхны эсрэг вакцин хийдэг байна.
Г.Доржханд

Монгол брэнд