top banner
Шуурхай мэдээ

“Талх Чихэр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өслөө


2017-10-11 17:04:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 30 компанийн 504 839 ширхэг хувьцаа арилжсанаас 15 компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 5  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал  “Талх Чихэр" ХК-ийн  хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.09 хувиар өссөн бол "Монинжбар” ХК-ийн  ханш хамгийн өндөр буюу 12.94 хувиар унажээ.

 Мөн  өдөр "MSE ALL" индекс 1138.8 нэгж болж 0.62 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 247 тэрбум 853 сая 906 048 төгрөг болсон байна.

Б.Заяа 

Монгол брэнд