top banner
Шуурхай мэдээ

Дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийг хэлэлцэж байна


2017-10-11 17:18:20
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болж буй Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн 2017 оны жилийн уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг оролцож байна. 
Тус уулзалт  энэ сарын 10-15-ныг хүртэл үргэлжилнэ. Уулзалтад Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд оролцож дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв байдал, олон улсад өрнөж буй гол үйл явдлууд, санхүүгийн тогтолцооны нөхцөл байдлын талаар хэлэлцэж байгаа юм. Мөн гишүүн орнуудын Төвбанк болон сангийн яамны төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, хувийн хэшлийнхэн, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн оролцдогоороо онцлогтой.  
Б.Заяа

Монгол брэнд