top banner

Агаарын бохирдлыг бууруулахад зориулан бүтээсэн дэвшилтэт техник технологийг танилцуулав


2017-10-12 13:39:46
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хууль Сахиулахын Их сургуулийн Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэн, МХАҮТ Онцгой байдлын сургууль хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, их дээд сургуулийн эрдэмтэн багш судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, хороодын засаг дарга нар иргэд аж ахуйн нэгжүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлыг бууруулахад төрөөс баримталж буй бодлого, тулгамдаж байгаа асуудлууд, хор уршгийг хэрхэн арилгах, дэвшилтэт техник, технологийн талаар илтгэл тавьсан юм.
Мөн арга хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахад зориулж бүтээсэн дэвшилтэт техник технологийн бүтээгдэхүүнээр 20 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож танилцуулгаа хийлээ. 
 
Нийслэлд цэвэр агаартай эрүүл аюулгүй амьдрах орчин бий болгох, агаарын бохирдлоос эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт судалгаа, шинэ санал, шийдлийг хэлэлцэж тулгамдаж буй асуудлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр суурилсан бодлого хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргах юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд