top banner

Англи хэлний Олон улсын хуралд 90 гаруй илтгэгч оролцоно


2017-10-12 13:48:59
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Англи хэлний багш нарын холбооноос жил бүр зохион байгуулдаг Олон улсын англи хэлний холбооны 11 дэх удаагийн хурал энэ сарын 13-15-нд МУБИС-ийн Гадаад хэлний сургуульд болно.

Хурлыг Монголын Англи хэлний багш нарын холбоо, БСШУСЯ, МУБИС хамтран зохион байгуулах бол дэмжигч байгууллагаар АНУ болон Канад Улсын ЭСЯ ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар хуралд АНУ, Япон, Австрали, Тайвань зэрэг орноос нийт 350 гаруй төлөөлөгч, 90 гаруй илтгэгч оролцож, өөрсдийн сонирхсон сэдвээр судалгааны ажлаа танилцуулахаа мэдэгджээ.

Англи хэлийг албан ёсоор хоёрдогч хэл болгон зарласнаас хойш Олон улсын шинжтэй долоо дахь, Үндэсний хэмжээний 11 дэх удаагийн хурал болж байна. Мөн Монголын англи хэлний багш нарын холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож буйгаараа онцлогтой хэмээн МУБИС, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн англи, герман хэлний тэнхимийн эрхлэгч Б.Болормаа онцолсон юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн хуралд их дээд сургууль, коллеж, ЕБС-ийн 300 гаруй багш нар, МУБИС-ийн “Англи хэлний багш”-ийн ангийн оюутнууд оролцож англи хэл заах арга зүйн асуудлаар 56 илтгэл хэлэлцүүлж өөрсдийн туршлагаа хуваалцжээ.

Ж.Болор

Монгол брэнд