top banner
Шуурхай мэдээ

Оюутан, Цагдаа хамтран ажиллах санамж бичиг байгуулав


2017-10-12 16:08:32
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутнуудыг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх,  хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан  мэдээлэл солилцох зорилгоор Цагдаагийн ерөнхий газар(ЦЕГ), Монголын оюутны холбоо (МОХ) өнөөдөр хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулав.
Санамж бичгийн хүрээнд хоёр тал оюутан залуусыг гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдохоос  урьдчилан сэргийлэх, хамтарсан сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм. Мөн залуусыг урамшуулалт болон нийтийн эргүүлд татан оролцуулах, аялал жуулчлалын улиралд гадаадын иргэдийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сэргийлэх “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
 
Ч.Ариунболд

Монгол брэнд