top banner
Шуурхай мэдээ

“Хөгжлийн харандаа экспо”-гоор хүүхдийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилна


2017-10-12 17:27:31
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан  гурав дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулах гэж байна.

Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор  дээрх экспог зохион байгуулах юм хэмээн албаныхан хэллээ.

Энэ удаагийн экспод Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд, Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд, Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага, Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан оролцож үйл ажиллагаагаа сурталчлах юм байна.
 
Б.Заяа

Монгол брэнд