top banner
Шуурхай мэдээ

Махны үнэ хямдарчээ


2017-10-12 19:30:30
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт махны үнэ энэ жилийн хамгийн доод ханш буюу оны эхэн үеийнхээс хоёр дахин хямдарчээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Дэлгэрэх хүнсний зах дээр гулуузаараа хонины мах 1 кг нь 2800 төгрөг, ямааны мах 1 кг нь 2300 төгрөгөөр зарагдаж байгаа бол үхрийн мах ястай нь 3500-3800 төгрөг, цул мах 5000 төгрөгийн ханштай байна.
"Өвөл хатуу болох төлөвтэй байгаа тул малчид малаа зах зээлд их хэмжээгээр нийлүүлж байна. Нийлүүлэлт их байгаа болохоор үнэ тогтвортой, хямд байгаа" хэмээн худалдаачид ярьж байна.
Мөн өнөөдрийн байдлаар хонь 60-90 мянга, ямаа 50 мянгаар зарагдаж байна.
                                                                                                                                                  Б.Мөнхзул

Монгол брэнд