top banner
Шуурхай мэдээ

Аравдугаар сарын 13-нд болох үйл явдал


2017-10-13 08:55:28
Зураг
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт ШУТИС-д "Буддизм ба Шинжлэх ухаан" эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Гэмтэл согог судлалын орчин үеийн оношилгоо эмчилгээ" үндэсний чуулган болно.

09.00 цагт “Кемпински” зочид буудалд “Дэлхийн стандартын өдөр”-ийг тохиолдуулан "Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно"  семинар зохион байгуулна.

09.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Монгол угсаатны нүүдлийн соёл иргэншил ба орчин үе” эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт Улсын Дээд шүүхэд Г.Дэнзэн нарт холбогдох хэргийгийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болно.
 
10.00 цагт НМХГ-т "Арьс ширний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалт"-ын талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт “Blue sky” зочид буудалд Монгол, БНСУ-ын эмнэлгүүдийн бизнес уулзалт болно.

10.30 цагт “The Corporate Hotel & Convention Centre”-т Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 70 жилийн ойн баярын хурал болно.

11.00 цагт МЗХ-ны Залуус танхимд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, МЗХ хамтран хэрэгжүүлэх "Оюутан Эргүүл" арга хэмжээний нээлт болно.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн 378 жил, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд өдөрлөг зохион байгуулах талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс мэдээлэл хийнэ.
 
11.00 цагт МҮЭХ-нд Соёл урлагийн салбарынхан цалин хөлс, нийгмийн хамгааллаа сайжруулахын төлөө хамтын тэмцэлд нэгдэх болсон талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ШЕЗ-д Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын 2017 оны III дугаар улирлын дүн мэдээг танилцуулна.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү шинэ Засгийн газрын гишүүдийн томилгоотой холбогдуулан мэдээлэл хийнэ.

15.00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд ГХЯ, АНУ-ын Элчин сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй АНУ-ын визийн асуудлаарх кампанит ажлын нээлт болно.

15.00 цагт МУБИС-ийн Гадаад хэлний сургуульд Олон улсын англи хэлний холбооны 11 дэх удаагийн хурал болно.

16.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Монголын урлагийн бүтээлүүд гэрэл зурагнаа” үзэсгэлэнгийн нээлт болно.


Монгол брэнд