top banner
Шуурхай мэдээ

Р.Бурмааг цэцийн гишүүнээр томилуулах захирамжаа Ерөнхийлөгч хүчингүй болгов


2017-10-13 09:02:46
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өнөөдөр УИХ-д бичиг илгээлээ.

Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.


Монгол брэнд