top banner
Шуурхай мэдээ

Сирид үйлдсэн дэлбэлэлтэд 50 гаруй хүн амь үрэгджээ


2017-10-13 09:23:34
Зураг
ДАМАСК. /РОЙТЕРС/. Сирийн зүүн-хойд нутагт тэсрэх бөмбөг суурилуулсан гурван автомашиныг хэсэг дүрвэгсдийн ойролцоо дэлбэлсэн нь 50 гаруй хүний амь насыг хөнөөсөн байна гэж Улаан Хавирган сар нийгэмлэгийн мэдээг иш татан Ройтерс агентлаг мэдээлэв.
 
Тус агентлагийн уламжилснаар, Сирийн Дейр-эз-Зор болон Хасака мужуудын хил дээр орших Абу Фас сууринд пүрэв гарагт олон хүний аминд хүрсэн уг дэлбэрэлт болсон аж. Бас олон тооны дүрвэгч, тэдний дотор хүүхэд, эмэгтэйчүүд шархадсан байна. “Лалын Улс” террорист бүлэглэл уг террорист халдлагыг үйлдсэнээ хүлээсэн ажээ.
Л.Батбаяр

Монгол брэнд