top banner
Шуурхай мэдээ

АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн үзжээ


2017-10-13 10:19:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах Засгийн газрын гишүүдийг АТГ-аас хянаад "Ашиг сонирхлын зөрчилгүй" хэмээн үзжээ.

МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь тус намын бүлэг өчигдөр хуралдаад шинэ сайд нарын нэрсийг тодруулж, нийтэд албан ёсоор зарласан. Ингээд АТГ-т хандаж албан тоот хүргүүлээд байсан юм.
Мөн уг бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвшилцөхөөр хүргүүлээд буй. Сайд нарын нэрстэй Ерөнхийлөгч танилцсан эсэх тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр өнөө маргаашдаа багтаж, сайд нарыг томилох чигтэй байгаагаа хэлж байв.
Б.Туул

Монгол брэнд