top banner
Шуурхай мэдээ

Сирийн нутгийн 92 орчим хувийг зэвсэгт бүлэглэлүүдээс чөлөөлөөд байгаа ажээ


2017-10-13 10:56:58
Зураг
МОСКВА. /ТАСС/. Сирийн нутаг дэвсгэрийн 92 орчим хувийг “Лалын Улс” бүлэглэлийн зэвсэгт дайчдаас чөлөөлөөд байгаа нь ОХУ-ын батлан хамгаалах яамнаас долоо хоног тутам гаргадаг график мэдээллээс харагдаж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Баасан гарагт “Красная звезда” /“Улаан од”/ сонинд нийтлэгдсэн уг график мэдээллээс үзвэл, Оросын агаар-сансрын хүчний нисэх онгоцууд долоо хоногт байлдааны 517 нислэг үйлдэж, олон улсын террорист бүлэглэлүүдийн 1260 объектыг устгасан байна. Нисэгчгүй нисдэг аппаратууд 139 нислэг үйлдэж, зэвсэгт этгээдүүдийн 129 объектыг илрүүлсэн ажээ.
 
Л.Батбаяр

Монгол брэнд