top banner
Шуурхай мэдээ

Г.Дэнзэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасныг хэлэлцэж байна


2017-10-13 11:20:10
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна. Шүүх хуралдаан өглөө 9 цагт эхэлсэн. Хуралдааны эхэнд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ Шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж буй хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд уншиж танилцуулав.
Шүүх бүрэлдэхүүнд танхимын тэргүүн шүүгч Г.Уранцэцэг, шүүгч Б.Батцэрэн, шүүгч Д.Ганзориг, шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, шүүгч Б.Цогт нар орж байгаа юм.
Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шүүх хурлыг нээлттэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж өгөх хүсэлт гаргасан ч түүний хүсэлтэд хариу өгөөгүй учир хэргийг шударгаар шийдвэрлэх боломж бүрдэхгүй хэмээн үзэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байна.
Г.Дэнзэнгийн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байна. Шүүгдэгч Г.Дэнзэн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Д.Баярмаа түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүгдэгч Г.Дэнзэн Г.Түмэнхүү нарын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Я.Батсуурийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Т.Төгсбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Д.Бадам, иргэний хариуцагчийн төлөөлөгч У.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн энэхүү шүүх хурлыг хийж байгаа юм. Г.Дэнзэнгийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг түр хойшлууллаа.

 

Ж.Батсайхан

 


Монгол брэнд