top banner

О.Баасанхүү: Монгол Улс хяналтгүй төртэй боллоо


2017-10-13 13:43:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ "Монгол Улс хяналтгүй төртэй боллоо" хэмээн мэдэгдэв.

Тэрбээр цааш ярихдаа, "Манай улс гүйцэтгэх засаглал байхгүйтэй адил болсон. Учир нь УИХ Засгийн газрын үйл ажиллагааг хянах хуультай. Гэвч шинэ Засгийн газрын бүх гишүүд УИХ-ын гишүүдээс бүрдэж байна. Ингэснээр УИХ хянах чиг үүргээ биелүүлэх боломжгүй болж байна. Засгийн газрын бүх гишүүд нь давхар дээлтэй байгаа нь хууль зөрчиж буй хэрэг. 

Түүнчлэн би Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж хүсэлт хүргүүлнэ. Шинээр томилогдох сайд нар болон цаашлаад УИХ-ын нийт гишүүдийг давхар иргэншилтэй эсэхийг шалгаж өгнө үү хэмээн хуулийн байгууллагаар шалгуулна. Учир нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд дотор давхар иргэншилтэй хүн байж болзошгүй гэж бодож байна. Мөн энэ асуудлаараа Элчин сайдын яамдад хандана" гэв.
Б.Туул

Монгол брэнд