top banner
Шуурхай мэдээ

Нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна


2017-10-13 16:24:50
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас их цэвэрлэгээг зохион байгуулж байна. 

Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын ажилтнууд хамрагдан  гудамж зам талбайн авто замын зорчих хэсгийн хоёр талын  явган хүний зам, талбайн ногоон байгууламжийн навч, хог хаягдлыг цэвэрлэж байгааг албаныхан хэллээ.

Мөн  зам дагуу байрлалтай аж ахуйн нэгж, байгууллагуудад шаардлага тавьж, цэвэрлэгээнд оролцуулах, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс дээр наасан зарлал, наалтыг хуулж  буй аж. 

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид одоогийн байдлаар  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Самбуугийн гудамж, Нарны зам, Автобусны эцсийн буудлуудын хогийг  цэвэрлээд байна.
Б.Заяа 

Монгол брэнд