top banner
Шуурхай мэдээ

Алдарт тамирчин Сергей Бубка дахин манай оронд иржээ


2017-10-13 16:40:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгууртай харайлтын дэлхийн шилдэг тамирчдын нэг, дэлхийн рекордыг 35 удаа шинэчилсэн, дэлхийн зургаан удаагийн аварга, олимпийн аварга Сергей Бубка пүрэв гарагт /2017.10.12/ Улаанбаатар хотноо ирсэн байна.

Тэрбээр 2014 онд Монголд ирж байсан бөгөөд энэ удаа Украин улсын олимпийн хороо болон Монголын олимпийн хорооны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах юм. Алдарт тамирчин Сергей Бубка 2001 онд зодог тайлсан.



Тэр үеэс Олон улсын Хөнгөн алтетикийн холбоо болон улсынхаа Үндэсний олимпийн хороонд алба хашиж байгаа юм. Мөн 2005 оноос Украины үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Д.Өлзий

Монгол брэнд