top banner

АНУ-ын үнэт цаасанд Оросын оруулсан хөрөнгийн хэмжээ нэмэгджээ


2017-10-19 09:14:47
Зураг
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын сангийн яамнаас гаргадаг төрийн үнэт цаасанд Оросын оруулсан хөрөнгийн хэмжээ энэ оны наймдугаар сард өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулбал 2,3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь Америкийн сангийн яамны мэдээ баримт гэрчилж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
АНУ-ын төрийн үнэт цаасанд Оросын оруулсан нийт хөрөнгийн хэмжээ 105,4 тэрбум ам.доллар болсон ба 2016 оны наймдугаар сарын үзүүлэлттэй харьцуулбал 17,9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
 
АНУ-д хөрөнгө оруулсан гадаадын томоохон зээлдэгчдийн жагсаалтад ОХУ 14-р байрт ордог бол Америкийн төрийн үнэт цаасанд 1,2 их наяд ам.доллар оруулсан БНХАУ 1-р байрт, 1,1 их наяд ам.доллар оруулсан Япон 2-р байрт ордог ажээ.
Л.Батбаяр
 

Монгол брэнд