top banner

Агаар, орчны бохирдлыг бууруулах төвийн үйл ажиллагаа баасан гарагт эхэлнэ


2017-10-19 12:32:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв"-ийг “Барилга  Мегастор”  худалдааны төвд байгуулан, үйл ажиллагааг нь маргааш буюу баасан гарагаас эхлүүлэхээр болов. 
Тус төв нь дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилготой юм.
Цахилгаан халаалт, цахилгаан халаагуур, шалны халаалт, дулаалга болон сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээ тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн, худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, технологийг  таниулан сурталчлах боломжтой. Иймд иргэд, хэрэглэгчид мэдээллийг нэг газраас авах харьцуулах боломж бүрдэж  байгаа тул төвийн нээлтэнд өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид уриалж байна.

Д.Өлзий

Монгол брэнд