top banner

Ням гарагт Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болно


2017-10-19 13:52:59
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх ням гарагт  буюу 10 дугаар сарын 22-нд  Монгол бөхийн өргөөнд Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болно.

Улсын цолтнуудаасаа хамгийн их хувь эзэлдэг улсын начин цолны барилдааныг 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдах бөгөөд МҮБХ-ны "Улсын цолтнуудын барилдах идэвхийг нэмэгдүүлэх" шинэ дүрэм тус барилдаанд үйлчилж эхлэх юм. Тиймээс улсын өндөр цолтой болон шинэ цолтон бөхчүүд олноор зодоглох магадлал өндөр гэж болно.
 
Д.Өлзий 

Монгол брэнд