top banner

Зургаан насны даатгуулагчийн оношлогоо, шинжилгээний зардлыг даатгалаас хариуцна


2017-10-19 14:09:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс 6 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэллээ.

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын хувиар тэргүүлэх таван шалтгааныг үндэслэн 6 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношлогоо шинжилгээний зардлыг даатгалын сангаас хариуцахаар болсон.

40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч энэ үзлэг шинжилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт эдэлнэ. Даатгуулагч нь 3 төрлийн багцаас зөвхөн нэгийг сонгон даатгалтай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаас харъяалал харгалзахгүй үйлчлүүлнэ.

Нэгдүгээрт, дотор эрхтэний архаг өвчлөлийг илрүүлэх, хоёрдугаар багц нь дотор эрхтэний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх, гурав дахь багц нь хавдрын эрт илрүүлэг гэсэн багц шинжилгээ өгөх боломжтой.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо шинжилгээнд эрүүл мэндийн даатгалаа төлсөн 1977, 1972, 1967,1962,1957,1952 оны 1 дүгээр сарын 1-нээс 12  дугаар сарын 31-ний  өдөр төрсөн иргэд хамрах юм.

Д.Өлзий

Монгол брэнд