top banner

“Big bowling friendship 2017” тэмцээний шилдгүүд тодорлоо


2017-10-19 14:30:28
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний багийн лигийн хоёрдугаар тойргийн финалын ганцаарчилсан төрөл лхагва гарагт болж шилдгүүд тодорлоо.

Гуравдугаар шатны 18 тоглолтын нийлбэр дүнгээр эрэгтэй 14, эмэгтэй найман шилдэг тамирчинг дөрөв дөрвөөр нь нэг бүс болгож өрсөлдүүлсэн бөгөөд шалгарсан хоёр нь цааш хасагдах журмаар аваргыг тодруулжээ.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар “Big bowling” клубын тамирчин Ц.Лхасүрэн тодорч, дэд байрт тус клубын тамирчин С.Баярхүү шалгарсан бол “Жа” клубын тамирчин Э.Энхбадрал гуравдугаар байр эзэлжээ. Эмэгтэйчүүдээс “Big bowling” клубын С.Дэлгэрцэцэг ганцаарчилсан төрлийн аварга болж, дэд байрт З.Гэрэл, гуравдугаар байрт Ц.Мягмарцэнд тус тус шалгарсан байна.
 

Д.Өлзий


 


Монгол брэнд