top banner

Өнөөдрийн арилжаагаар есөн компанийн хувьцааны ханш буурав


2017-10-19 17:15:46
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 26  компанийн 136 396 ширхэг хувьцаа арилжсанаас 13  компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр  9  компанийн хувьцааны ханш буурсан бол 4  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Монноос" ХК-ийн  хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.16 хувиар өссөн бол "Ар Баянхангай” ХК-ийн  ханш хамгийн өндөр буюу 12.00 хувиар унажээ.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 584 ширхэг үнэт цаасыг 158.2 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр  "MSE ALL" индекс 1,167.92 нэгж болж 0.18 хувиар буурчээ.  

Б.Заяа

Монгол брэнд